Жулиа Робертс Монголд ирнэ


Холливудын алдарт жүжигчин Жулиа Робертс ирэх зун гэр бүлийн хамт Монголд ирж амрах гэнэ. Тэрээр өмнө нь монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малчин айлд ирж байсан билээ. Алдарт жүжигчин энэ талаар  “Star Magazine”-д ярилцлага өгөхдөө миний сэтгэлд үлдсэн хоёр орон байдаг. Нэг нь исланд нөгөө нь монгол гэжээ. “Энэ гайхалтай оронд ахиж очихыг хүссэн ч амжихгүй байсаар өдий хүрлээ. Харин ирэх зун гэр бүлээрээ Монголд амрах болно” хэмээн тэрээр ярьсан байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.