
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр.

Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байдаггүй. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Европын зарим оронд энэ өдрийг тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Харин манайд энэ өдрийг хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ.1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг байна.
Энэ өдрийг улс орнуудад хэрхэн
тэмдэглэдэг вэ
XYIII зуунаас ер нь бараг улс орнууд энэ өдрийг тэмдэглэж хөгжилддөг болсон байна. Хүүхэд багачууд ч гэлтгүй томчуул ч гэсэн нэг нэгнийгээ хөөрхөн дөнгөн хөгжилдөж, заримыгаа бүр хэтрүүлэх нь бий. Гэхдээ энэ нь зүгээр л наргиантай, ямар ч хоргүй гэнэ цагаан тоглоом байдаг.
Австрали
Австраличууд ер нь баяр баясгалантай ард түмэн. Дөрөвдүгээр сарын 1-нийг тэд кукабарры шувууны инээдээр эхлүүлдэг гэнэ. Энэ өдөр австраличууд нэг нэгийгээ хуурч дамшиглан ер бусын инээдэмтэй блээг өгдөг байна. Харин энэ бүхнийгээ өдрийн хоолны өмнө амжуулах ёстой, тэгэхгүй бол наргиж байгаа хүнийг тэнэгт тооцдог байна.
Ийм хуурах тоглоомд нь хэвлэл мэдээлтийн хэрэгслүүд ч оролцдог гэнэ. Нэг удаа бүр нийслэлийн нэгэн сонинд энэ өдөр хүмүүсийн орох дуртай хамгийн цэнгэг голд матар ороод ирсэн байна гэж мэдээлж тийшээ нэг ч хүн очоогүй явдал гарч байжээ. Бас хятад зоогийн газарт ирж тугалын махтай зоог үнэгүй идээд жолооны үнэмлэх ав гэсэн зар ч гарч байж.
Англи
Энд бас зөвхөн өдрийн 12,00 цаг хүртэл л бие биенээ дөнгөх ёстой байдаг гэнэ. Энд бүр уламжлал болсон “Гутлын үдээс чинь тайлагдчихаж” гэдэг үг ч газар сайгүй. Одоо бол бие биедээ инээдэмтэй шог хошин ил захидал бэлэг өгдөг хэвээрээ.
Армени
Армянчууд хэзээнээсээ марзан улс л даа. Энэ өдрийг инээдэм наргианы өдөр болгож бүр албан ёсоор тэмдэглэнэ гээч. Энэ баяр хаврын сайхан өдөр таардаг болохоор ч тэр үү, хаа сайгүй нэг нэгнээ шоглож, наргин хөгжилддөг байна.
Болгар
Алдарт Габровын өлгий энэ оронд энэ баярыг ихэд хүндэтгэлтэй тэмдэглэдэг. Хүүхдүүд бүр илүүтэй хөгжилдөнө. Сонин, радио ч хүмүүсийг хуурч, дөнгөх ажилд оролцоно. Габровынхон бол бүрч онцгой, Албан ёсоор шог хошин зохиолын баяр хийж, шог зургийн үзэсгэлэн гаргана.
Итали
Энэ өдрийг италичууд “Дөрөвдүгээр сарын 1-ний загас” гэж нэрийднэ. Гэнэн цагаанаар нэг нэгнээ донхорлож цаасан дээр зурсан загас хэний ч хамаагүй нуруун дээр наачихаж мэднэ. Хариас очсон юм уу , үүнийг мэдэхгүй хүн бол өдөржин зургийн самбар болоод явахыг үгүйсгэхгүй.
Энэ өдөр бороо орж байх юм бол хэн нэгэн таньд чихэр шидэж өгнө, түүнийг нь шүхрээсээ зүүж гоёх ёстой. Ингээд жинхэнэ чихрэн чимигтэй сүлд мод болно доо. Бас гэр бүлийн хэн нэгэн нь гэрийнхээ бүх цагийг нэг цагаар ухруулдаг заншил бий. Элсэн чихрийн саванд давс хийчихсэн ч байж мэдэх. Ажлаасаа хоцрох, цайндаа, талхан дээрээ давс түрхэх ч бөөн инээдэм л дээ.
Румын
Румынчууд энэ өдрийг бас л албан ёсны баяр болгон улс даяараа хөгжилдөж өнгөрөөдөг. Тэд ерөөсөө зүгээр байж байгаад л хүнийг хөөрхөн дөнгөж, онигоонд оруулчихдаг улс. Румыны үе үеийн хүүхдийн онигооны гол баатар нь Пэкалэ, Тындалэ хоёр. Пыкалэ нь намхан, зальтай, сайхан сэтгэлтэй бол Тындалэ нь өндөр, мангардуу байх жишээтэй. Энэ хоёрын онигоо гэж дуусахгүй.
Америк
Энд мөн л ил цагаанаар “Гутлын чинь үдээс тайлагдаж”, “Энд чинь бэх болчихож” гэсэн хүүхдийн гэнэн тоглоомоос эхлээд хэвлэл ч бас хуурна шүү. Тэгээд гэнэдсэн нэгнийгээ дөрөвдүгээр сарын нэгний тэнэг хэмээн наргина. Телевиз, хэвлэлээр хамгийн нэр алдартай хүмүүсийн гэнэдсэн, болчимгүйдсэнийг наргиан болгож нийтэлж ярина. Гэхдээ энэ бүхний өмнө хөтлөгч нь одоо дөрөвдүгээр сарын 1-ний тоглоом наргиан нэвтрүүлнэ гэж урьдчилан хэлдэг байна.
Финлянд
Энд энэ өдрийг бусад улсуудын нэгэн адил бие биенээ хуурдаг, наргианы өдөр гэдэг. Эцэг эхчүүд хүүхэддээ элдэв сонин хачин, инээдэмтэй бэлэг өгнө. Хөршөөсөө ийм ч юм гуйгаад ир, үүнийг ч хэлээд ир гэнэ, харин тэр нь байж боломгүй зүйл байх жишээтэй. Ухаандаа шилэн хайчийг нь аваад ир гэх мэт.
Франц
Францад яг л итали шиг нуруун дээр цаасан загас наана. Үүнийгээ дөрөвдүгээр сарын загас гэнэ. Тэнэг болохгүйн тулд загастайгаа үлдэхгүйг хүн бүрий хичээнэ. Мөн л Ялгаагүй элсэн чихрийн саванд давс хийж, хуушууранд перец хийх жишээтэй. Хамгийн амттай цуу олоод ир гэхчлэн биелэгдэшгүй даалгавар өгнө.
Шотланд
Энд энэ баярыг нэг биш хоёр өдөр тэмдэглэнэ. Эхний өдрийг хөхөөний өдөр гэж хэн нэгнийг хууран шоглоно. Харин хоёр дахь өдрийг Сүүлний өдөр гэдэг. Тэд бие биендээ хаймар уут өмсгөж наргина.
Сэтгэгдэл (29)