
“Шинэ үе” продакшн нэгэн сайхан жүжигчин залуугаа холын замд үдсэнээс хойш бараг хоёр сар уран бүтээлээ завсарласан. Тэгвэл “Шинэ үе” продакшн уран бүтээлдээ эргэн орж дэлгэцийн тав дахь уран бүтээлийн нээлтийг хийхээр товоо гаргажээ. Тэд энэ сарын 8-нд “Хөгжилтэй өдөр” киноныхоо нээлтийг хийх гэнэ. Киноны гол дүрд МУГЖ Ариунболд, СТА Ц.Ганбаа болон талийгаач Т.Билгүүн нар тоглосон байна. Тус хамтлагийнхан өнгөрсөн оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын сүүлч хүртэл “Хөгжилтэй өдөр” киноныхоо зураг авалтыг хийжээ.