

Оросын нутаг Өвөрбайгалийн хязгаар, дорнод Сибирь,Якутад чоно элбэгшжээ. Тиймээс өвч бүрэн зэвсэглэсэн тусгай бригад олноороо чонын авд нэгджээ.
Якутад гэхэд л 3500 орчим чоно байгаа бөгөөд тоо толгойг нь наад зах нь долоо дахин багасгах зорилт тавьсан аж. Орон нутгийн засаг захиргаанаас чонын анчдыг шатахуун түлш, буу сумаар хангаж байна. Чонын нэг арьсыг 20000 рублиэр худалдаж авахаар зарлажээ. Хамгийн шилдэг анчинд нэг сая рублийн шагнал олгохоор амласан байна..
Өвөр байгаль болон Уралд ч чоно авлах хөдөлгөөн өрнөж байна.Тухайлбал, Свердловскийн хязгаар, Алс Дорнодын Хабаровскийн хязгаар, Сибирийн өмнө хэсгийн Тувад чонын ав зарлажээ. Тувад авласан чонын оронд мал өгөх юм. Нутгийн начдаас гадна цагдаа,цэргийнхэн ч авд нэгдэх боломжтой. Сибирийн тосгоныхон чоно мал руу нь дайрахад хүчин мөхөсдөхдөө цагдаа нарыг дуудаж байна.
Өнгөрсөн жилийн өвөл Якутад сүрэг чоно 300 адуу,16 мянган толгой цаа бугаар зоог барьжээ.
Сэтгэгдэл (3)