
Маргааш дөрөвдүгээр сарын 1. Монголчууд энэ өдрийг “хүн хуурдаг” өдөр,эсвэл “инээх” өдөр гэх нь бий. Бага байхад олон хүн хуурах гэж бөөн юм болдогсон. Хэн нэгнийг эргэж хартал хуурчихвал болоод явчих нь тэр. Энэ өдөр хүний хэлсэн үгэнд бүү хуурт,өөрөөсөө бусад хүнд итгэх хэрэггүй ч гэдэг. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийнхнээ толгойг нь эргэтэл хуурч хөгжилддөг инээдмийн баярын өдөр. Тэгээд ч сүүлийн жилүүдэд энэ өдрийг инээдмийн өдөр гэдэг болсон. Дөрөвдүгээр сарын 1-нд бусдыгаа чадсан хөгжилтэй санаа олох гэж байвал доорхи зурагнуудыг хараарай.
Энэ олон устай аягыг яаж ширээнээсээ холдуулна даа.

Ажлынхаа хамт олон, эсвэл даргаа ч шоглож болох юм. Уйтгартай уур амьсгалд жаахан мөнгөлөг өнгө нэмье л дээ.

Уучлаарай, жинхэнээсээ биш шүү. Зүгээр л наалддаг тоглоом.

Хөргөгч уудлах нөхөртөө барьсан гэнэтийн бэлэг гэнэ. Ийм нүднүүдийг оёдлын материал зардаг дэлгүүрүүдээс худалдан авч болно.

Санаа зоволтгүй. Уг нь шинэхэн сендвич. Гадуурх уутанд нь л асуудал үүсгэсэн юм.

Нөхөр хүүхдээ бяцхан шоглоод хөлдөөсөн өглөөний цайгаар бэлэг барьж болно.

Шарсан өндөг гэж үү. Үгүй дээ. Тараган дээр лаазалсан тоорноос нэгийг аваад тавьчихсан хэрэг.

Найзынхаа амьдралд гэрэл гэгээ нэмж болох юм.

Гэнэт энэ олон хархыг харвал юу болох бол доо.

Ундаа биш шүү вазелин.

Савандаад л байдаг хөөсөрдөггүй ээ. Ямар сонин саван бэ.

Найзынхаа дугуйг сайн нуусан байгаа биз.

Сандал дор нуусан бүрээ.

Ер нь л энэ өдөр маш болгоомжтой байх хэрэгтэй. Идэж уух зүйл чинь солигдсон байх вий.

Яах гэж ингэж байдаг юм бэ. Гэхдээ л тэнэг дөрөвдүгээр сарын 1 шүү дээ.

Эх сурвалж www.polit.mn