

Өчигдөр манай сайт, сэтгүүлчдийн фейсбүүкээр энэ зураг байн байн ирсэн юм. Вагонд ачигдсан “Гоё” тараг Хятадаас ирээгүй, “Витафит”-ийн үйлдвэрээс Сайншанд руу явуулж байгаа тарагны зураг юм байна. Тиймээс манай сайт ташаа мэдээлэл түгээснийг уншигчид маань уучилна уу. Энэ зургийг өнгөрсөн жилийн 2 дугаар сараас эхлэн интернетээр тарааж байгаа гэж “Витафит” компанийн зүгээс анхааруулж байна. Тус компанийн бизнесийн нэр хүндийг унагах, хэрэглэгчдэд буруу ташаа ойлголт төрүүлэх гэсэн санаа муу, хуншгүй хүмүүсийн явуулга гэж “Витафит” компани мэдэгдлээ. Тус компанийн ”Гоё” тараг бол технологийн шинэчлэл, орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн. Зөвхөн Монголд ийм тараг үйлдвэрлэж байгааг тус үйлдвэрийн үйл ажиллаганы тухай бичлэгээс үзэх боломжтой юм. Уг таргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа “Оргил хүнс” компани нь “Витафит” группийн охин компани аж. Тус компани Хэнтий аймгийн Өлзийт тосгоны "Атарчандгана" сүүний фермтэй хамтран ажиллах гэрээ хийсний дагуу сүү худалдан авдаг. Зөвхөн ийм сүүгээр бүрсэн тараг “Гоё” бөгөөд хамгийн шилдэг эрүүл аюулгүй хүнс гэдэгт хэрэглэгчид эргэлзэх хэрэггүй. Улсын төсөвт жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг “Витафит” компанийнхан “Хэрэглэгч бол бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Тэдэнд эрүүл, хүнс бүтээгдэхүүнээс гадна үнэн зөв мэдээллийг хүргэх нь хамгийн чухал. Манай компани сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд орж ирээд таван жил болж байна. Манай компани тарагны үндсэн түүхий эд болох шингэн сүүг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд байрладаг “Атар чандгана сүү” ХХК-иас гэрээ байгуулан графикийн дагуу худалдаж авдаг. 400 гаруй үнээтэй энэ саалийн ферм нь манай улсын хэмжээнд ганцхан бий” гэж учирлаж байна. Фэйсбүүкээр тарсан зураг бол төмөр замын вокзалын баруун талд байрлах “Ногоон зоорь” гэх нэртэй ачилтын талбайд авсан зураг юм.Төмөр зам дайран өнгөрдөг буюу галт тэргээр бараа хүргэдэг орон нутаг руу ачдаг ачилтын талбай дээрээс уг зургийг хэн нэгэн авч интернетээр цацсан аж. Тэр зураг өнгөрсөн жилийн 2 дугаар сараас байсхийгээд л интернетэд гарч ирж олныг үймүүлж байгааг “Витафит”-аас анхааруулж байна. Иймээс санаатайгаар цацаж буй худал мэдээлэлд итгэх хэрэггүй гэж үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Витафит” хэрэглэгчдэдээ сануулсныг дахин хэлэхэд илүүдэхгүй буюу.





Сэтгэгдэл (33)