
Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагад гуравдугаар сарын 29-30-ны хооронд гэмт хэрэг, зөрчлийн 1251 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 5, танхайрах гэмт хэрэг 9, зам тээврийн хэрэг 9, осол 15 гарч 11 хүн гэмтсэн байна.