Ингээд хог руу хаячих байсан юм уу

Н.Дөл

Жилд ганц болдог цагаан сарыг хэвийн боов, өөх махгүйгээр төсөөлшгүй. Айл бүрийн хойморт заларсан тэр их хүндэтгэлийн  хэвийн боовыг үйлдвэрлэдэг компаниуд ингээд хог дээр аваачаад хаях байсан юм бол яах гэж үнэтэй зардаг юм бэ. Зүгээр л тараагаад өгчихгүй яав. Хамгийн хямддаа ширхгийг нь 2000 төгрөгөөр зарсан биздээ. Ашгаа олчихсон гээд зарагдаагүй үлдэгдлээ ачиж аваачаад хог руу чулуудсан байх. Ингэх байсан юм бол ядууст өглөг болгоод өгсөн бол буян болох байж дээ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү,луувангаа иднэ үү чамд ямар хамаатай юм бэ, би хаясан юм тэгээд яах гээв хэмээн цамаархах  “цээж” баячуул тархины тураалтай. Тэдэнд боов хийх гэж  халуун тосонд хайлах шахан хөлсөө дуслуулсан ажилчин хүнийг хайрлах хүндлэх мэдрэмж байхгүй. Хог дээр хаясан боовыг хараад  ажилчин хүний хөдөлмөр даанч хайран гэж бодогдсон шүү.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • батаа (203.194.118.45)
    монголчууд маань амны хишиггүй болжээ
    2015 оны 03 сарын 31 | Хариулах