Татварын буцаан олголтыг ирэх сард өгнө


Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлсөн байдаг. Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан олгодог. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилд олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харъяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнана. Албан байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа хүн ХХОАТ мөн төлдөг. Тухайн жилд төлсөн татварын хэмжээгээр татвараас чөлөөлөлт эдлэх боломжтой.Тэгвэл нэгдүгээр сарын 25-наас өмнө хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа хүлээлгэн өгсөн татвар төлөгчдийн буцаан олголт ирэх сарын сүүлээр дансанд нь орно. Харин хоёрдугаар ээлжинд буюу нэгдvгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийнх тавдугаар сар хvртэл хүлээгдэгдэх гэнэ. 2013 онд л гэхэд 66 мянган иргэн материал бүрдүүлэн татварын албадад өгч, 36.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан гэсэн тоо байдаг.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • bold (103.26.193.107)
    hevlel medeelliin baiguulguud zugeer damjuulagch baihaa bolildoo.zariin sambar shig yum tavichaad medee gehiin.hezee olgoh talaar ochood neg hunees todruulga tavij boldoggui yum uu.
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Хотых хэзээ орох вэ
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Хотых хэзээ орох вэ
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.31.58)
    5 сар хүртэл хүлээнэ гэсэн байхын 5 сар гарчлаа. хэзээ энэ мөнгөө авах вэ? Сэлэнгэ аймгийн сумын иргэд
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.41.106)
    Үүнд хамрагдсан эсэхээ яаж мэдэх үү
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.93.99)
    Хуульд заасан хугаццанд нь өгч чаддаггүй юм бол 10 хувийн хүү нэмж олгох өгөх хэрэгтэй
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    хуульд заасан хугацаанд нь буцаан олгож байх хэрэгтэй байна
    2015 оны 03 сарын 31 | Хариулах