“Playtime” наадам зургадугаар сард болно

Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 14 дахь удаагаа  энэ жил ирэх зургадугаар сарын 27, 28-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулахаар болжээ. Жил бүрийн долдугаар сард залуучуудын хүсэн хүлээдэг наадам энэ жил Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү товоо өөрчилсөн гэнэ. “Playtime 2015” наадамд олон улсын болон Монголын 35 хамтлаг, дуучин, DJ нар оролцон өөрсдийн 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлийг толилуулах гэнэ. Уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлогтой. Анх удаа шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд бүтээлээ  тус наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийдэг билээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.