Далай Ламын сургаалаас

...Бид бурханы шашинтан, тэр дотроо 21-р зууны бурханы
шашинтнууд. Бурхан, ном, хувраг аварч өршөө хэмээн алгаа
хавсран залбирах төдий бус бурхан гэж юу вэ ном гэж юу вэ
хувраг гэж юу вэ яаж аврах вэ гэдгийг өөрийн оюунаар шинжлэн
судлаж мөн чанарыг танин мэдээд залбирвал тэр жинхэнэ сүжиг
бишрэл түүнээс гарч буй үр дагвар нь баттай эндүүрэлгүй болох
юм. Тиймээс бурханы шашин болон бурханы номыг судалж мэдэх
нь 21-р зууны бурханы шашинтан хүний хамгийн гол үйл мөн....

Одоо цагт хүн төрлөхтөнд урьд байсан, байгаагүй маш олон өвчин нүүрлэж байгааг бид мэднэ. Тэр өвчин юунаас болоод хаанаас яаж гарах болов гэдгийг бодох нь чухал.

Бурханы шашинд үндэс шалтгаан байснаар түүний үр дагавар гарна гэж номлодог. Жишээ нь: Цэцэг ургамал гэхэд түүний үр байж түүн дээр нар, ус, салхины нөлөөгөөр ургадаг. Үр ганцаар байгаа төдийд цэцэг ургаж чадахгүй. Энэ нь шүтэн барилдлага юм. 

Хүний бие маш хүчтэй өвдөх үед:

Урьд хойд төрлийг хүлээн зөвшөөрдөг бурханы шашинтай хүн бол урьд хийсэн муу үйл түүний үр нь энэ өвдсөн төдийгөөр арилах болтугай гэж залбирч итгэж боддог шүү дээ. Тийм сэтгэлийн итгэл үнэмшил залбиралын үр дүнд өвчин нь эдгэсэн тохиолдол маш олон байдаг.

Тиймээс итгэл үнэмшилтэй, шашинтай,түүндээ үнэнч байх гэдэг нь их чухал зүйлс юм....

Дээрхийн гэгээн XIV Далай багш

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.