
Их британийн угсаа залгамжлах гүн Уильямын эхнэр, гүнгийн авхай Кейт Миддлтон нарын ханхүү хэдэн сарын дараа хоёр нас хүрнэ. Тэгвэл гүнгийн авхай Кейт Миддлтон ирэх сарын 25-нд амаржина хэмээн Британийн хэвлэлүүд мэдээлж байна. Гүнгийн авхай том хүүгээ баруун Лондон дахь Мэригийн эмнэлэгт төрүүлж байсан юм.



