Жүдочид багаараа 13 дугаар байрт шалгарлаа

Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Рио-2016” олимпийн наамдын эрхийн оноо цуглуулах Туркийн Самсунд болсон жүдо бөхийн гран при тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнийг Голландын жүдочид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медалиар өндөрлүүлж 13 дугаар байрт шалгарсан байна. Манай тамирчдаас тэмцээний эхний өдөр олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг өөрийн жиндээ мөнгөн медаль хүртсэн бол Ц.Цогтбаатар -60 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд барилдсан манай тамирчин Ц.Наранжаргал хүрэл медалийн тавцанд зогссон бол эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд хүч үзсэн О.Ууганбаатар шагналт тавдугаар байрт шалгарлаа. Самсуны Гран прид дэлхийн 70 орны 570 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд эрэгтэй 308, эмэгтэй 187, нийт 495 тамирчин оролцсон юм. Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 10 тамирчин зодоглосон бөгөөд тамирчдыг Монгол Улсын гавьяат багш О.Балжинням удирдаж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.