
Н.ДӨЛ

Өнгөрсөн баасан гаригт орсон өвлийн сүүлчийн цас ирж яваа цагийн аясаар бороо боллоо. Нэвсийтэл орсон ч удалгүй хайлав. Харин урд шөнө орсон бороо өглөөний жавраар хөлдөх маягтай болжээ. Нар гарангуут халтартан хайлж эхлэв. Цэвэрлэх гэж байтал хайлангтан урслаа. Гэтэл нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ. Өндөр ачаалал гэж юуг хэлээд байгаа юм бол. Иймхэн цас бороонд уу. Төрөөс цалин авч байгаа хүмүүс энэ зэргийн ажил хийх ёстой. Өнгөрсөн өвөл бараг цас ороогүй болохоор элс,давс,бодис цацах шаардлага гараагүй. Хотын шуурхайгаас мэдээлж байгааг харвал,цаг агаарын байдлаас шалтгаалж 24 байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлажээ. Ийм гэмтэл бороо уснаас болж гарч л байдаг,засч л байдаг.” Чингисийн талбай,Сансарын тунель, ,Доржийн гудамж, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, ,Орбит, ,Найрамдал зуслангийн зам, ,Богд уулын арын зам, Зайсан, Баянгол дүүргийн өгсүүр замууд, Нарны гүүр, Нисэх, Яармагийн замын цасыг хусч, шүүрдэж, зарим мөстсөн хэсэгт 4.5тн бодис цацлаа” гэж мэдээлжээ. Хайран бодисыг хадгалж байгаад ирэх жил цацсан бол… Цас ихтэй жил хальтиргаа,гулгаа ямар болдог билээ. Нөгөө бодисоо цацаад өгөөч,тэшиж үхэх нь гээд байхад харамлаад байдаг биз дээ. Хөгжилтэй ч юмаа даа.
Сэтгэгдэл (1)