

Чөлөөт бөхийн олон улсын “Mongolia Open-2015” уламжлалт тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өнгөрлөө. Дөрөв дэх удаагаа “Буянт-Ухаа” спортын цогцолборт амжилттай явагдсан тэмцээнд манай тамирчид 9 алтан медаль хүртсэн амжилттай оролцсон юм. Уг тэмцээнээс гавяат тамирчин Г.Наранмандах дөрөв дараалан түрүүлсэн бол гавяат тамирчин С.Батцэцэг гурав дахь удаагаа түрүүлж байгаа юм.