

Турк улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд “Самсун Гранпри”-д манай тамирчид амжилттай оролцсон. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66кг-д Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөө олимпийн хошой хүрэл, дэлхийн хошой аварга Узбекстаны алдарт бөх Собиров Ришодтой барилдаж ялагдал хүлээсэн юм. Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртэж олимпийн эрхийн 180 оноо нэмснээс гадна эрэгтэйчүүдийн 66кг-ын дэлхийн чансааг тэргүүлэх болзлоо хангаж байгаа юм.