

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн. Манай улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнөөдөр “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болох гэж байна. Уг шагналыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгодог юм байна.