ОУХМ Э.Халиунболд нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ

АНУ-ын Лос-Анжелес хотын “Riverside-д Loretta Lynn” олон улсын тэмцээн энэ сарын 28-29-нд амжилттай боллоо. Уг тэмцээн нь мэргэжлийн болон сонирхогчдын тамирчид оролцдог дэлхийн хамгийн олон оролцогчтой уралдааны нэг юм. Эх орноо төлөөлөн уг тэмцээнд ОУХМ Э.Халиунболд оролцож нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж өндөр амжилт гаргасан байна. Тодруулбал ОУХМ Э.Халиунболд гуравдугаар сарын 28-нд 450 class ангилалд хүрэл медаль хүртсэн бол 29-нд 450 pro class ангилалд мөн хүрэл медаль хүртсэн байна. Харин тэмцээний хоёр дахь өдөр 25-аас дээш насанд түрүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.