

Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн жагсаалтыг Леонардо Ди Каприо тэргүүлэв. Тэрээр 2014 онд “Уолл Стритийн чоно” киноны хулгайчийн дүрийг бүтээж, 25 сая долларын ашиг олжээ. Түүний араас 20 саяын ашиг орлого олсон “бага” Роберт Дауни, Сандра Баллок, Анжелина Жоли, Дензел Вашингтон, Мэтт Дейлсон нар жагссан байна. 10-15 саяын орлогоороо “Геркулес” киноны Дуэйн Жонсон, Марк Уолберг нар жагсаалтыг үргэлжлүүлж байна.