
Монгол Улсын Гавьяат тамирчин Улсын гарьд П.Сүхбат БНХАУ-ын Эрээн хотод зуурдаар нас баржээ.Тэрээр 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд үндэсний болон их спортоор олон жил амжилттай барилдаж ард түмэндээ уран мэх, сайхан инээмсэглэлээрээ хайрлагдаж хүндлэгдсэн нэгэн байлаа.
1990 оны Токиогийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Барселона, Сөүлийн олимпийн шагнал IV, V байр, 1989, 1992 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 1990 оны Бээжингийн Азийн наадмын аварга цолыг хүртэж тив дэлхийд алдраа цуурайтуулж явсан билээ.
1988 онд 6 давж улсын начин цол хүртсэн
1989 онд 6 давсан
1990 онд 7 давж улсын заан болов
1991 онд 8 давж үзүүрлэсэн
1992 онд 6 давсан
1993 онд 6 давсан
1994 онд 6 давсан
1997 онд 5 давж шөвгөрчээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум ма ни бад мэ хум

Сэтгэгдэл (3)