Амины орон сууц барих иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгох тухай яригдаж байсан ч ажил хэрэг болохгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл 11дүгээр сарын 10-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тушаал гаргаж, орон нутагт амины орон сууц барих иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон билээ.Гэхдээ зөвхөн аймаг сумдын ерөнхий төлөвлөлтийн дагуу, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний дагуу баригдах амины сууцанд зээл олгох юм байна.



Сэтгэгдэл (3)