

Жүжигчин Амраа буюу Б.Амарсайхан “Нэтфликс” компаний санхүүжилтээр бүтэх “Марко поло” кинонд Арга бөхийн дүрд тоглож Холлиувдын кинонд тоглосон Монголын анхны жүжигчин болсон. Жүжигчин Амараагийн хувьд булган сүүлтэй байж түүний араас жүжигчин Р.Анхням мөн л дэлхийн хэмжээний “Чонон сүлд” кинонд тоглосон. Тэгвэл чадварлаг хоёр жүжигчний араас жүжигчин Ч.Ундрал болж магадгүй байна. Тодруулбал жүжигчин Ч.Ундрал “Урилга” хэмээх киноны гол дүрийг бүтээжээ. Киноны зураг авалт өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн бөгөөд ирэх сард нээлтээ хийх гэнэ.
Сэтгэгдэл (4)