

Жил бүрийн энэ өдрийг эх дэлхийн цаг болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүст зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа юм. Энэ жилийн хувьд "Залуу дугуйчин" клуб эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж өнөөдөр 18.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,д дугуйтай лаа асаах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна.