

Жирийн иргэдийн машиныг худалч хүнд нүд ирмэхийн хооронд ачдаг машин ачигч компанийн ажилтнууд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн машиныг ачсангүй. Тодруулбал өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний ард талын замын нэгдүгээр эгнээнд тавьсан гишүүний 8668 УНЦ дугаартай “Rolls Royce” автомашиныг ачаагүй нь олон хүний бухимдлыг төрүүлээд байна. Хууль хүн бүхэнд эрх тэгш үйлчлэх ёстой гэтэл эрхэм гишүүний 500 саяын үнэтэй “Roll-Royse” автомашиныг ачих нь битгий хэл дугуйг нь ч түгжиж чадсангүй.
Сэтгэгдэл (77)