Мэндлэхээр “дуншиж” байгаа нам хурдан төрөөсэй

Н.Наран

УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар нийлж нам байгуулах гэж байгаа тухай нэлээд эртнээс яригдсан. Тэд нар дээр УИХ-ын гишүүн Л.Цог нэмэгдэж байгаа гэлцэнэ. Айсуй сонгууль юу юугүй хаалга тогшиж байгаа болохоор шинэ нам нэг их “дуншихгүй” төрөх бололтой. Тун удахгүй Монгол Улсад бас нэгэн нам мэндэлж, Дээд шүүхээс төрсний гэрчилгээгээ гардах нь. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард түмний нам байгуулна гэж  бөөн шуугиан дэгдээж байсансан. Тэр үед намын тоо цөөн байсан юм болов уу хүмүүс их л сонирхож байх шиг санагдсан. Тэр өөрөө  Жанжны талбай дээр сандал ширээ тавьж суучихаад гишүүн элсүүлж байна гэж хаврын хавсарганд нүдүүлэн хэд хонож билээ. Гэвч удалгүй нам жим болсон. Харин энэ удаа мэндлэх нам Л.Гүндалайгийнхаас арай өөр байх болов уу. Монголын төр ард түмнээ ядуугийн ядуу болгосон,амьдрал дорд орсон, доллар тэргүүтэй валют тэнгэрт ниссэн гэх мэтчилэн зовлон нүүрлэсэн ийм цагт уярмаар сайхан үг сонсохыг хүн бүр хүсэж байгаа. Үүнийг нам байгуулагчид анзаарсан байх.Олон түмний харж байгаагаар  Х.Баттулга бол улстөрчдөөс өнгө өөр, үзэл бодол нь ард түмэнд ойр хүн. Ямартаа л  АН-ын “Белая ворона” гэх нэр авах вэ дээ. Давхар дээлтэй сайд нар огцор гэсэн шаардлагыг хүлээн авч сандал ширээтэйгээ хамгийн түрүүнд салах ёс хийсэн хүн.Түүний Монголоо гэсэндээ хийсэн юм их бий шүү.

 С.Ганбаатар бол нам бус бие даагч. Анх фэнгшү ярьж гарч ирсэн түүнийг УИХ-ын чуулган дээр өөрийнхөөрөө байдагт сонгогчид нь дуртай. Хэдийгээр “хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэдэг хуулиар олонхид “цохиулдаг” ч  өчиг өгдөггүй нь бас зүгээр. Улстөрийн цоо шинэ намд тэр лавтай зохино. Харин Л.Цогийг хамелеон шиг цагийн аясаар хувирдаг гэдэг. Хэн ашигтай вэ гэдгийг сонгодог аль талд ялалтын марш эгшиглэж байна,тэр зүг рүү явчихдаг хүн. Үүнийг хэлэхийн учир нь улстөрийн олон намд орж гарч явсантай нь холбоотой. Хамгийн сүүлд гэхэд МАХН-ын Н.Энхбаяртай “хөтлөлцөж” гүйсээр УИХ-д сонгогдож аваад түүнийг хүчгүйдэхэд өөр зам сонгож байх шиг. О.Магнай бол ярих юмгүй шударга нэгэн. Залуу болоод тэр биз,зоригтой цөс ихтэй. Яагаад шинэ намд байж болохгүй гэж. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хөгийн амьтдын зүрхэнд шанага шанагаар шар ус хуруулсан даа. Өнөөдөр төрийн арчаагүй байдалтай тэмцэж байгаа Г.Уянга намаа солих нь хэр зөв бол. МАХН-аас гарсан түүнд Чингэлтэй дүүргийн сонгогчид гайгүй   ханддаг. Шинэ намд сүнгэнээд ороод ирвэл бас урваач шарваач нэр авчихгүй байгаа даа. Шинээр төрж байгаа нам хүчтэй байх болтугай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zov (103.229.122.177)
    Battulga Ganbaatar 2 niileh heregtei. Odoo oor naidvar alga. Eronhiilogch eronhii said bolohiig erooe
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.69)
    demjij bna an man iig gazariin horsnoos archih yumsa
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    энийг гайгүй бичдэг сэтгүүлч бичжэээ таалагдсан шоооооооооо
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    энийг гайгүй бичдэг сэтгүүлч бичжэээ таалагдсан шоооооооооо
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    Ядаж долларын ханшийг барьж чадах амьтдыг төрд залъяяяя
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    хурдан төрөөсэй хурай хурай МАН, АН хоёр алийн бүр ард түмний ясыг хэмлэх вэ арай дөнгүүр юманд идүүлцгээе
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.140.65)
    ene namd elsej ornoo shudarga saihan humuusiig demjine shuu
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Уянга махн аас гарсан билүү
    2015 оны 03 сарын 27 | Хариулах