Манай жүдочид Гран при тэмцээнд өрсөлдөж байна

Жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр Туркийн Самсун хотноо эхэллээ.Тэмцээнд 68 орны эрэгтэй 308, эмэгтэй 187, нийт 495 тамирчин оролцож байгаа юм. Уг тэмцээнд гавьяат тамирчин М.Бундмаа, дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг тэргүүтэй манай есөн жүдочид тус улсыг зорьсон юм. Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болно. Харин манай тамирчдын хувьд 48 кг-д М.Уранцэцэг, Э.Гэрэлмаа, 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Ц.Цогтбаяр, 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл нар барилдах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.