Дипломатууд тарваганы боодог сэм хүртжээ

Н.Дөл

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамныхан хүний нутагт тарваганы боодог идэж тансаглажээ. Тарвага ичээнээсээ гэраагүй,газрын ханш ч нээгдээгүй цагаар тарвага бооно гэдэг сонин. Бодвол, хэн нэгэн сүйхээтэй нь намар буудаж туламлаад хадгалсан  биз,түүнээс биш өдийд тарваганы ичээ ухаагүй байлтай.  Боодог  хил гаалиар яаж гарав аа хэмээн гайхаж цөхөх зуур дипломат паспорттой эрхмүүдийн нэг нь хар уутанд хийж бариад  гарсан байх гэх цэцэн ухаантан ч байна. Тарвага байтугай тарваганы арьс үс хилээр гаргахгүй гэсэн хуультай улс биз дээ,манайх чинь. Тэр байтугай хэдэн жилдээ тарвага руу буу шагайхыг хорьсон биш үү. Зах зээлд ороход Орос руу хил давсан хүн болгон хулгар шарын арьс үүрээд мөнгө болгохоор явсан болохоор алж устгахгүй,өсгөж үржүүлнэ гээд өчнөөн юм болоо биз дээ. Төрийн үг онигоо болж,хууль гууль болж дээ. Хөөрхий тарвага гээч амьтан арьс,мах хоёроосоо болж улаан номонд орох дөхсөн. Цөсийг нь залгивал  элгэнд сайн, давсаг залгивал бөөрөнд сайн гээд эд эрхтэн болгон нь эрүүл болгох ид шидтэй гэнэ билээ. Арай л баасыг нь идлээ гэж дуулдаагүй. Тарваганы мах гэхээр өөрийн эрхгүй шүлс нь савирдаг монголчууд Москвагаар дүүрэн байгаа бололтой,хулгар шар ч дуусна даа. Намар болохоор Улаанбаатар руу орох бүх зам дээр шалгалт гээч юм гараад “тахал тараах гэж байна уу” та нар гээд  хамаг байдаг цүнх савыг гөвж савж ухаж төнхөөд хачин юм болдог. Ялангуяа хөдөөнөөс ирж байгаа автобус,фургоныхныг сандаачиж өгдөг дөө. Харин Москва хүрсэн тэр тарвага сүр сүр хяналт шалгалтын  хаагуур нь гүйгээд гарчихваа.  Тарваганы боодог,халуун шөлнөөс амсвал “үхэшгүй мөнхийн рашаан амссан” мэт бие биедээ сайрхан гайхуулдаг монголчууд хилийн цаана ч хэнэггүй зангаа гаргана. Оросууд тарваган тахал гэхээр сүнс нь биенээсээ гараад гүйдэг улс. Манайхны Москвад шөл ууж байгааг харвал яах бол. Эрхбиш нууж байгаад сэм хуваагаад хүртчихдэг болохоор болдог юм байна гэж найдъя. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Zochin (202.131.238.51)
    YADGIIN IDEE L BIZ. YUN HUNII MUUD DURTAI YUM. hUN CHANARAAR HULNII CHIGCHII HURUUNAAS DOLOO DOR AMITAN BAINA DAA ZURAG AVSAN NUHUR
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • алтанхаргана (180.149.80.42)
    муур боочихсон байна. бодуул орос ард түмний л үндэсний хоолны нэг юм байлгүйдээ.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.15.63)
    Ямар гоё юмбээ.Тарваганы мах нээх гоё нүнжигтэй шүү
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Хуульч (124.158.77.8)
    Тарвага бишээ. Орос муурын боодог шүү дээ. Муураар боодог хийж идэж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Манай дарга нар хууль зөрчинө гэж байхгүй дээ. Манай дарга нар шиг аривч хямгач, үнэн ч, шудрага шуналгүй хүмүүс дэлхийд байхгүй шүү дээ. Хөөрхий дарга нарыг бүү хэлмэгдүүл.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргэн (103.26.195.175)
    Боодог идэх нь ч яахав. Хил гаалиар гаргаж чадсан нь л чухал шүүдээ.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочинsanaa (78.49.230.152)
    ugaasaa mongol ulsd huulich baihgui yum shig hen sain hudlaa yrij hulgai hiij deeremdej chadaj baigaa bolgon ardaa tord baigaa tolgoi ni olgoi bolson humuusiin hamsaatan bolon ah duus naiz nohod baidag uchir huuli uilchilehgui huuliig guuli bolgodog karmai nimgen amidral dulimag humuust bol huuli mash changa yulchildeg oron zovhon mongol suuliin hedhen jild iim bolgoj chadsan ni ardchilal gej hudlaa yridag hedhen hunii hiisen ajil
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    Ene yamar teneg ym bichdeg gar ve hunii muud durlaad
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.22.62)
    Зураг авсан хүн энэ боодогноос идсэн л байж таараа. Хүн чанараа гээсэн өөдгүй амьтан юм.!!! vnendee mongolchuud archaagvi bylduuch, xorchin vxeenc ard olon shvv!!! iimdee ch moxoj baina. moxno doo moxno.
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (108.181.185.230)
    Za xudlaa sensaatslaad xunii nutagt baigaa mongol erchuud yagaad boodog xurtej boloxgui gej!!
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    тарваганы боодог биш манай дээдэст хууль үйлчидэггүйг хэлээд бгаа юм биш үү
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    тарваганы боодог биш манай дээдэст хууль үйлчидэггүйг хэлээд бгаа юм биш үү
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    тарваганы боодог биш манай дээдэст хууль үйлчидэггүйг хэлээд бгаа юм биш үү
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • матар (103.10.21.94)
    болж яадгийм зөвдөө хө МОСКВА хүртэл тарвагаа зөөсөнд баяр хүргэе.араггүйл дуртай тонголчууд юм даа. БОЛЖ БАЙНА
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • монгол (202.70.46.199)
    Ганц боодог ч гайгүй биздээ тахалтай эсвэл өвчтэй бол өөрсдөөл хохирно биздээ бүхэл бүтэн уурхайнуудаа эрдэс баялагаа зүгээр өгч байгаа юм чинь яадаг юм бэ
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Zochin (122.201.21.243)
    JARGAJ BAINADAA BIDNII TATVARIIN MONGOOR
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • zochin (103.10.22.170)
    Diplomat pasporttai hulgaich nar ulsiin munguur jargaj bn
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • deegii (112.72.13.208)
    zaa hangain hesig chamd sonin bain gejuu hadaa 2 bn chi avhuu
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • danda bie bienihe bugs uhhn (103.229.121.145)
    yaadn ideel biz nadaa ch gesen bjil bna 7 honool 1 g iddeg ym chini hil davuulad ch tarvaga buudj bolishde
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • irgen (211.36.143.51)
    moskvad baitugai solongost dalain ereg deer boodog hiij baisanig harsan ym bna.kkk
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.28.172)
    Зураг авсан хүн энэ боодогноос идсэн л байж таараа. Хүн чанараа гээсэн өөдгүй амьтан юм.
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.9)
    Enxbaatar gej neg dunkuu general ene dund ni baina kk. Armias xamgiin dunkuu xun olood ir gevel ene dunkuug l olj avaachina daa...
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Auggdoug (50.205.4.66)
    manai naiz shagai harvachihsan suuj baina
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (85.178.217.236)
    Яагаад эрчүүд гэж, бид ч гэсэн дуртай шд, монголоос ирэх хүнд захиж авчруулж идэх юмсан, ям ям
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.123.228)
    харин яахав дээ. манайхан л тарваганы мах иддэг байхаа, өөр оронд тер нь тарвага байдаг юм уу. Хөөрхий эрчүүд маань дуртай юмаа зооглож байхад нь, яадгийн гээд хэлчихье
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    муурны мах идэж хулихдуулчихаагүй л бол кккк алтан аргамжаа нүд чих нүүр царай болсон эд нар маань идэж л байг л дээ
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    сайхан харагдаж байна шүү яаахавдээ идэж л байг л дээ адилхан л Монгол хүн шүү дээ кккк яааж ч гарагсан нь хамаагүй ээ манайхан яааж л бол яааж гаргах байх.Бүхэл бүтэн Оюу толгойг бараг гадагшаа гарагчихад байхад ккк
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.240)
    Эдэн дотор нэг хүний мөсгүй амьтан байж дээ зургийг нь дараад дараа нь тараана гээд л бодож сууж үнэхээр арчаагүй амьтан байна даа сүр болгоод л
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
    • zochin
      yag tiim bn
      2015 оны 03 сарын 27
  • Зочин (202.179.20.126)
    za yun surtei yum be,yas yuman deeree barag ail bolgonii hurgugchind bj l bdag bolson bna lee sh d.hariin nutagt bgaa humuus mongol ahuigaa sanaj gants jijig yum boogoo l biz,ene bitgii hel yum hil davaad bgaan bishuu.bichih yumaa olj yadsan novshnuud ve.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (124.158.126.10)
    Arai anaihaas oor gazar tarvaga bdaggui gej enduurch bgam bish biz, setguulch ee
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
    • bbb
      Zasssss yun surtein mongol erchuud durtai umaa idej l baina harin ch goy haragdjiinn
      2015 оны 03 сарын 27