
Нийслэлчүүдийн махны хэрэглээнд зориулж нөөцийн махыг худалдаанд гаргаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.Энэ жилийн хувьд нөөцийн махыг өнгөрсөн сараас худалдах байсан ч нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгж улсаас авах урамшуулалын мөнгөө аваагүй учир худалдаанд гаргахгүй байсан. Тэгвэл нөөцийн махыг ирэх даваа гаригаас эхлэн худалдаанд гарахаар болжээ. Үнийн хувьд үхрийн мах 5750, хонины мах 5500, ямааны мах 4500-4800 хооронд байх гэнэ. Улаанбаатар хотод компаниуд өнгөрсөн онд нийт 14,544,6 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Тодруулбал “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, харин орон нутагт Дархан-Уул аймагт “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Орхон аймагт “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд байгаа аж.