Афганы дайны хүндийг үүрэлцсэн хазара, халимаг монголчууд

Афганистаны дайн хоног хоногоор алсран одож байгаа ч  амь өрссөн тулаан,суман мөндөр,хүнд хэцүү өдрүүдийг амархан мартах нь үгүй гэлцэнэ. 1979-1989 онд үргэлжилсэн дайнд оролцсон ЗХУ-ын Улаан армийн халимаг цэрэг  тэр үеийн дурсамждаа  сонирхолтой нэгэн баримтыг  бичиж үлдээжээ. Хэдэн нөхдийнхөө хамт Афганы душмануудын  айхтар отоонд орж,  бурханы авралаар амьд гарснаа хуучин цэрэг дурсжээ. Дайсны суманд нэг нэгээрээ оногдсоор  хэдүүлхнээ үлдсэн болохоор хүн бүр дотроо  гарцаагүй үхэх нь гэсэн бодолтой байв.  Тэгээд тэр залуу ингэж хэзээ үхэхээ хүлээж тамаа эдэлж байхаар хурдхан суманд оногдож үхье гэж бодоод пулемётоо шүүрч аваад нуувчнаас гарчээ.  Босч зогсож байгаад, харааж ерөөгөөд л буудаж эхэлсэн байна. Одоо ингээд л суманд сийчүүлээд үхнэ дээ гэж бодоод  нэлээд буудтал оногдоогүй л байна гэнэ. Тэгээд гайхаад харсан чинь бүсэлсэн душманууд бүслэлтээ орхиод явцгааж байсан байна.  Гайхах баярлах зэрэгцээд, ямар ч байсан амьд үлдсэнээ мэджээ. Маргааш нь бааз дээрээ сууж байтал нэг афган хүү гүйж ирээд"... Таныг ахмад уулзъя гэж байна..." гэж монголоор хэлсэн гэнэ. Түүнийн хэлснийг бичиж авчээ. Халимаг залуу хүүгийн хэлснийг тухайн үед сайн ойлгоогүй  боловч  бичсэнээ 3-4 дахин уншихад ойлгосон аж. Тэгээд хэсэг эргэлзэж байгаад “хэрэв алах байсан бол бүсэлсэн байхдаа алчих  байсан биз” гэж бодоод хүүг дагаад душманууд дээр очжээ. Гэтэл мань хүн үхье гэж бодоод буудаж байхдаа оросоор биш төрөлх хэлээрээ харааж, ерөөсөн юм байж. Тэрийг нь сонссон Афганы душмануудын ангийн Хазара салааны хазаарууд монгол хүн байна гэдгийг мэдээд  алаагүй орхисон байж. Тэгээд сүүлд нь түүнийг дуудуулж уулзсан нь тэр юмсанж. Энэ тухай халимаг эр дурссан нь энэ. Зөвлөлтийн Улаан арми дахь бага үндэстнүүд болох ази цэргүүд Афганы дайныаюулыг  нуруундаа үүрсэн гэдэг. Тэдний дунд хазара, халимаг монголчууд олноороо байсан аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • hehe (202.21.106.115)
    hehe ene ch degsduulchihej. zuvlultiin army afgand hamgiin ih uedee 120000 huntei bsan gedeg. tend zuvlultiin buh l undetnuud bsan ni todorhoi. halimaguud turulh heleere haraasand hazaruus oilgoson gene hehe . halimaguud turlh helee ali hediine martsaniig bid bugd medne. tegeed afganuud neg hazarch yumuu halimag haraal sonsood yalj bsan tulaanaa zogsooj gene. hehe ih l enerengui tulaan bjde.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
    • Халмиг
      чи андуурч байна Тэд одоогийн Монголын баруун аймгийнхантай адилхан ярьдан хэвээрээ л байгаа газар үз хүүхдээ
      2015 оны 03 сарын 30
  • зочин (122.201.31.133)
    гадаадад орхигдсон монголчууд зовлон зүдгүүрийг яс махаараа мэдэрсэн хүмүүс, дайнд ч гэсэн сайн дураараа яваагүй. явсанч гэсэн тэд бол хэнд хэрэггүй улс. тэднийг үхэхэд харамсахгүй эртхэн үхээд дуусвал баярлана. Адирхан зовлонтой улс бие биенийгээ ойлгожээ цус цусаа таньжээ.
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.11.114)
    Mongolyn tuluulugchdiig Afgand ochihod hazaruud Tans mansyn hal madna gesen yum genelei. Tegsen chin Ragchaa guai ed nar chini mongoloor yarij bna shuudee gehed ni manaihan yu gej baigaa yum gej asuusan cini Ragchaa guai Taanuus manuusyn heliig medeh uu gej baruun mongoloor helj bna tailbarlaj ugsun
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.82)
    халимагууд яагаад дандаа биднийг явуудаг юм бэ гэхлээр орос офицер та нар сайн байлдаг учраас гэдэг. 1918 онд монголчууд 600000, буриадууд 400000 байсан одоо бид 3 сая, тэд 250000 байгаа тусгаар тогнолын ач гэвэл ийм байна.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Иймэрхүү явдал Буриад офицерт тохиолдож олзлогдсон хазарууд мэнд амар гэж мэндэлдгийг дуулаад гайхаж тэднийг буудахаа больж чөлөөлөн явуулж байснаа дурссан байдаг.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
    • bi
      Sonirholtoi tuuh bna.
      2015 оны 03 сарын 27
  • Зочин (203.91.117.4)
    Иймэрхүү явдал Буриад офицерт тохиолдож олзлогдсон хазарууд мэнд амар гэж мэндэлдгийг дуулаад гайхаж тэднийг буудахаа больж чөлөөлөн явуулж байснаа дурссан байдаг.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Иймэрхүү явдал Буриад офицерт тохиолдож олзлогдсон хазарууд мэнд амар гэж мэндэлдгийг дуулаад гайхаж тэднийг буудахаа больж чөлөөлөн явуулж байснаа дурссан байдаг.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Мгл (122.201.22.34)
    Хэл нь шал ооршдээ, ойлголцох боломжгуй болсон
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.141.0)
    Худлаа байх оо
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.194.161)
    Их зохиолч Д.Нацагдорж Энтээ уулын энгэрт нэг ардын хүүхэд буу дуугаргахад тэртээ уулын энгэрт нэг ардын хүүхэд үхэдхийн унана гэж бичсэн байдаг шиг санагдана. Сталин, Элбэгээ ерөнхийлөгч хоёрын хүүхэд л цэрэг, дайнд оролцож үзсэн байх.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.66)
    ЕР НЬ БАГУУДЫГ Л СУМНЫ ӨӨДӨӨС ЯВУУЛДАГ БАЙСАН. ОРОСУУД БОЛОХООР ГЕРМАН ЧЕХ УНГАРТ АЛБА ХААДАГ БАЙСАН.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.249)
    unen mongol hunii uujim uhaan gj iim bdg ym daa mah tcusnii tasarhaagaa daisan bsn j ersheej bn getel odoonii teriin tomjuud hutagtaa bga mongol ard tumenee gadniihta niilj yduuraalaad amidralaar n togloj eh oronii baylagiin yun hoij ue odoo bgaad n egehgui tcyslaj ideed hanhagui bn daa daanj
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    Хазарууд бол тажик ээжтэй монгол аавтай хүмүүс юм. Хасагууд бол кипчак ээжтэй монгол аавтай хүмүүс юм. Хоёулаа монголын цуут байлдан дагуулагчдын үр хойчис.....
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
    • aaa
      Manai owoo narch muusain tajik kipchak huuhnuudiig ch husaj ogdog bsanshu tegeed l odoo Kazakstan gedeg ulsantsar uuseed oorsdiigoo Chingisiin ur sad geed soliorood bga umshuude hehe orowdmoor um bid nar Manjiin Enhamgalan khaani ur sad boloh geed ulairaad bna geed boddo ichmeer bizde darluulj doromjiluulj huchin duulcheed ur sad ni boloh geed gyuideg ene kazakuud gj archaagui teneguud umdooo
      2015 оны 03 сарын 27
  • Зочин (150.129.143.139)
    goe niitlel bna. bayarlalaa...
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • БИ монгол (103.9.90.6)
    Хэдэн зууны өмнө ч монголчууд харагдсан бүхнийгээ шудаад байсан явдал үгүй билээ. Гагцхүү нийтээр хүлээсэн ХУУЛЬ зөрчсөн тохиолдолд л... Аф-ч гэсэн өөрийн гэсэн хуультай. Харин монгол монголоо хайрлаж харамлаж хүндлэж байсан тэр мах цусны үзэл тэнд байгаа хэрэг. Татар ч хазаар ч халимаг ч бүгд л орчлонгоор тарсан МОНГОЛ хүний нэгэн тасархай.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах