
“Ази тивийн даамын аварга"-ын тэмцээнд оролцох эрээ Б.Билгүүндарь охин авсан боловч санхүүгийн асуудлаас болоод явж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Түүний хувьд Баянхонгор аймгийн 4 удаагийн даамын аварга, Улсын аварга, Азийн аваргын хүрэл медаль, спортын I зэрэг, Баянхонгор аймгийн Шатрын 4 удаагийн мөнгөн медаль, спортын III зэрэгтэй гэнэ. Тэрээр өнгөрсөн 2013 онд мөн Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авч байсан ч мөн л санхүүгийн боломжгүйгээс явж чадаагүй. Харин ирэх сард Узбекстанд болох Азийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан ч мөн л санхүүгийн байдлаас болж явж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Хэрэв уншигч та Монголын ирээдүй болсон бяцхан охинд туслахыг хүсвэл “Хаан банк 5232053576 эзэмшигч аав Ц.Биндэръяа, 5232067205 данс эзэмшигч ээж Ч.Бадамханд дансанд” хандив өргөж болох юм байна.


Сэтгэгдэл (1)