Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 25-26-ны хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1326 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 42 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 14, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 8, осол 10 гарч 9 хүн гэмтсэн байна.
