

Ямар сайхан өглөө вэ. Чийг үнэртээд сайхан гэдэг нь. Өвлийн сүүлчийн цас зөөлөн бороо дагуулан ирэв. Дэлгэр зун хоног хоногоор наашлан айсуйг шивнэх шиг бороо орсоор. Ирж яваа цаг сайхан даа сайхан. Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж буйгаар өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар нэлээд орох янзтай. Ажилдаа яаранхан хажуугаар зөрөх хүмүүс сэтгэлдээ нууцхан баяртай инээмсэглэнэ. Цэцэрлэг сургуулийн багачуул “бороо, бороо” хэмээн дуу алдан баярлана. Энэ зун их сайхан болно доо, өдийд орсон хур “шар тос” доо гэж хашир настайчуул олзуурхана..
Сэтгэгдэл (8)