Дорнод аймагт гал гарчээ

Сүхбаатар сумаас зүүн хойш 60 гаруй километрээс эхлэн дэгдсэн уг түймэр одоо Дорнод аймгийн нутгийг дамнан асч, Мэнэнгийн тал хүрээд байна. Салхины хүч их байгаагийн улмаас түймрийг унтраахад бэрхшээлтэй байна хэмээн Онцгой байдлын хэлтсийнхэн хэлж байна.Уг түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч, Матад сумын 165 иргэн, Булган сумын 10 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 44 албан хаагч нийт 336 хүн унтраахаар ажиллаж байгаа юм. Салхи ихтэй байгаа учраас түймрийг тогтооход хүндрэлтэй байгаа ажээ. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан түймэр Хэнтий аймгаас орж иржээ. Түймэр мягмар гарагийн үдийн алдад Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс хойш 15 км-т байрлах “Хонхор нуур” орчмоор гарсан байна. Түймрийн газарт Хэнтий аймгаас 200 гаруй хүн, Дорнод аймгийн ОБХ-ийн 12 албан хаагч, Хөлөнбуйр сумын 82 иргэн, Цагаан-Овоо сумын 21 иргэн, Баянтүмэн сумын 12 иргэн нийт-331 хүн унтраахаар ажиллаж байна. Асч буй түймрүүдийн хохирлын мэдээ гараагүй байгаа ч хэд хэдэн айлын өвөлжөө, гэр, саравч шатсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • сэтгүүлч малд (203.169.55.205)
    Ийм галыг түймэр гэдэг юм. Иймэрхүү сэтгүүлч нэртэй усан тэнэгүүд усан мэдээ бичиж цалин аваад байгаа нь дэндүү харамсмаар. Ийм хүнийг тэжээж байдаг сайт хаанаас мөнгө олдог байна аа
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • bataa (202.21.106.150)
    Tamhinaas l boloo biz dee uul n tal gazar zorchij bui irgeeddei gej helehe jijig tsever usnii savand akurkaa hiigeel yavdiimdaa hangain ulsuud bol medehguich te
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.111)
    БИТҮҮ УТААНД 3 ХҮНИЙГ МАШИНААР ДАЙРЧИХСАН ХАРАМСАЛТАЙ ЮМ СОНСОГДОЖ БАЙХ ЮМ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.242)
    Tvimer garchee gemeer yum
    2015 оны 03 сарын 26 | Хариулах