

“Франс Футбол” сэтгүүлээс 17 дахь удаагаа гаргаж байгаа хамгийн баян хөлбөмбөгийн оддын жагсаалтыг Барселона багийн Аргентин довтлогч Л.Месси 48 фунтээр тэргүүлсэн байна. Харин хоёрдугаарт түүний мөнхийн өрсөлдөгч Реал Мадрид багийн Португал довтлогч Криштиану Роналду 40 сая фунтээр оржээ. Харин тэдний араас Барселона багийн Бразил довтлогч Неймар 27 сая, ПСЖ багийн Бразил хамгаалагч Тияго Силва 20 сая, Ман.Ю багийн Голланд довтлогч Робин ван Перси 18.9 саяар удаалсан байна.




Сэтгэгдэл (3)