

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар энэхүү дадлага, сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Тиймээс өнөөдөр гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Уг сургуулилт нь Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.