Осол гаргадаг,хэргийн газраас зугтдаг согтуу жолоочоос цагдаа айгаад байна уу

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы бие төлөөлөгч Ц.Ганболд согтуугаар машин жолоодож яваад осол гаргажээ. Түүнийг замын цагдаа саатуулсан боловч машинаа унасан чигтээ зугтжээ гэсэн инээдтэй мэдээ фейсбүүкээр тарсан байх юм. Бас тэгээд эрхэм гишүүний бие төлөөлөгчийг  та нар яаж ч чадахгүй гэж агсарсан байх юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний хуульд эрхэм гишүүнийг төлөөлдөг хүн согтуу машин жолоодож болно гэж заасан юм уу.  Тэгж заагаагүй юм бол согтуу жолоочийг яах ёстой,ямар арга хэмжээ авах юм бэ, тэр журмаараа л ажиллаач.  Яахаараа хуулиас дээгүүр эрхтэй хүн байдаг гэж. Монгол Улсын хуулийн өмнө хэний хэн гуай ч тэгш эрх эдэлнэ. Хэрэв тэр Ц.Ганболд гэгч согтуу байж машин бариад явдаг,цагдаагаас зугтаагаад алга болчихдог юм бол түүнд зориулаад архины хууль,замын хөдөлгөөний хууль,эрүүгийн хууль өөр ямар ч хуульд тусгай зүйл анги нэмээч дээ. Бас тэгээд  Ц.Ганболд гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн хоёр цагдааг гар мушгиж хугалсан гэж дээш мэдүүлсэн  дуулдана. Тэгвэл хохирлыг нь үтэр түргэн барагдуулаач. Тэр этгээд архины халуунд сагахдаа  Тагнуулын ерөнхий газар руу салаавч гаргаж орилж хашгирч агсамнаж өчнөөн “жүжсэн” бололтой юм.  Байн байн согтож аваад машин унаад нисэж явдаг,  цагдаа нараар даажигнадаг тэр нөхрийг хуулийн дагуу номхруулж чадахгүй бол “энэ хүнд хууль үйлчлэхгүй” гэдгийг баталгаажуул. Хүзүүнд нь хадаг зүүгээд мал шиг сэтэрлээд тавьчих. Эсвэл төрийн төмөр нүүрийг олигтойхон  харуулаач. Ц.Ганболд цэргийн баяраар бас л согтуугаар машин жолоодож яваад  осол гаргаж, бусдыг гэмтээсэн хэрэг тарьсан гэнэ. Тэгээд эрхийг нь хасаад баривлаач, юунд дүлэгнээд байгаа юм бэ,цагдаа нар аа. Та нарт эрх нь байгаа шүү дээ. Энэнээс өөр хүн байсан бол аль хэзээний эрхийг нь хасаад Дэнжийн мянга руу баривчилгааны байр руу ачсан байнаа даа. Ардын хүүхдийг алаг үзэх муухай шүү, Монголын цагдаа ах нар аа.
Ц.Ганболд Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч,юм гэнэ. Бас  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүн юмсанж. Тэгээд айгаад байгаа юм уу. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх учиртай хүн гэмт хэрэг үйлдээд байна,цаана чинь

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.20.111)
    ИЙМ ТЭНЭГ АЛДАГДСАН ҮЕИЙНХЭН ТӨРӨӨР ДҮҮРЛЭЭ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Яаж гэмт хэргээс урдчилан сэргийлдэг хүн бэ? Энэ алан тушаалыг өгсөн хүмүүс албан тушаалаас нь хал л даа. Ийм ёс зүйгүй хүнэнцэрийг яагаад байлгаад байдаг. хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй, хүний амь нас хохироохоос нь өмнө
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • gal (210.218.145.167)
    davarsan muu chatsaga ve yasan? ahiad mashin barihgui bolgooch...
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • gal (210.218.145.167)
    davarsan muu chatsaga ve yasan? ahiad mashin barihgui bolgooch...
    2015 оны 03 сарын 26 | Хариулах