Уран гулгалтын ДАШТ болж байна


БНХАУ-ын Шанхай хотод  105 дахь удаагийн уран гулгалтын дэлхийн аваргын тэмцээн эхэллээ. Тэмцээнд эрэгтэй 30, эмэгтэй 36 тамирчин, хосын төрөлд 19, бүжгийн төрөлд 30 хос өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Сочи-2014” олимпийн аварга Юзүрү Ханю, олимпийн хүрэл медальт Казахстаны Денис Тен, ОХУ-ын Максим Ковтун нарын олон шилдэг гулгагчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байна. Энэ удаагийн дэлхийн аваргад ОХУ хамгийн олон тамирчин илгээсэн бол зохион байгуулагч улс болох БНХАУ-аас 11 тамирчин оролцож байгаа гэнэ. Харин Армени, Гүрж, Хонгконг, Казахстан, Литви, Голланд, Норвеги, Словени, Узбекистан зэрэг улсаас нэг тамирчин оролцож байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.