Оросууд Улаанбаатарыг хүсэмжит хотоор нэрлэв

Оросын аялал жуулчлалын  Travel.ru сайт хил залгаа хөрш орнуудын нийслэл жуулчид хүлээн авахад бэлэн үү гэдэг дээр  рейтингийн судалгаа хийсэн байна. Уг судалгааны шилдэг таван хотыг ийн нэрлэжээ. 

Жагсаалтын гуравдугаарт  Монголын нийслэл  Улаанбаатар хотыг нэрлэжээ. Эртний уламжлал орчин үеийн өнгө хосолсон хотод үзэх харах юм маш их бий. Буддын сүм хийд,үндэсний гэр,хувцас хэний ч сонирхлыг татна. Үндэсний түүхийн музейн үзмэрүүд хэдэн сая жилийн өмнөх палеолитийн үеэс эхлээд өнөөг хүртэлх түүхийг өгүүлнэ. Тэр бол гайхамшиг.

Жагсаалтыг Литва улсын  нийслэд Вильнюс тэргүүлжээ. Сонирхолтой музей, уран зургийн галарей,түүх дурсгалын үзмэр маш ихтэй Вильнюс хот жуулчдыг хамгийн ихээр татдаг аж.


Хоёрдугаарт   Гүржийн нийслэл  Тбилиси хот оржээ. Үлгэр домгоор баян энэ хотын оршин суугчид жуулчдад ер бусын хүндэтгэлтэй хандана. Тбилисид сайхан юм үзэхийн хажуугаар үндэсний  хувцаснаас авахуулаад чинжаал хутга хүртэл үндэсний эд зүйл худалдаж авах боломжтой. Архитекторын гайхамшгийг үзүүлсэн Гүржийн үндэсний музей, хэлмэгдүүлэлтийн үеийн бичиг баримт,хоригдлуудыг ачдаг вагон гээд хаана ч байхгүй сонин  зүйлийг энд үзэх болно.

Дөрөвдүгээрт  Латвиин нийслэл Рига орсон бөгөөд жуулчдыг соронз мэт татдаг хот юм. Эндэхийн  дизайн уран зургийн түүхийн музейг дэлхийн аль ч улсынхтай харьцуулшгүй гайхамшигтай. Латвийн урчуудын бүтээсэн оёдол хатгамал,шил,шаазан, шавар, керамик болон бусад эдлэлийг зөвхөн Ригад үзнэ дээ. 


 Абхазын нийслэл Сухуми хот тавдугаарт жагсжээ. Мөнх ногоон, мод ургамлын “далай” олныг гайхшруулна. Цэвэр цэнгэг агаарын хотод даарах,тавгүйтэх гэсэн ойлголт жуулчдад байхгүй. Тэнгисийн зөөлөн салхи хацар илбэхэд зөвхөн аз жаргалыг та мэдэрнэ. Сухуми хот Абхазын эртний сүм,уран зургийн галерей, түүх дурсгалыг хэдэн өдөр үзсэн ч уйдахгүй.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.112.202)
    Бид нар л өөрийгөө үнэлдэггүй болохоос манай хот гоё шүү. Үйлчилгээний газрууд тохитой, цэвэрхэн. Хүмүүс маань эелдэг. Дэлгүүрүүд бараа ихтэй. Улаанбаатараас юу л бол олж болно. Олон үндэстний хоолны газрууд, кафенууд тун зүгээр. Дизайн засал сайтай. Хоол нь амттай. Өвөлдөө утаатай ч зундаа сайхан. Хэдэн сүм музейнүүд мааньүзэх юмтай. Түгжрээ ихтэй ч такси олонтой. Оросууд байтугай улсууд ирээд их л магтдаг юм шүү. Хойд Солонгосчууд ирээд бүр үнэн биширч байсан. Уучлаарай манайх зогссоол муутай машин олонтой, байшингууд дэндүү шахалдсан гэхэд гоё гоё л гэж байсан даг.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • myagaa (202.5.196.170)
    тоглоом, шоглоомоор нэрлэсэн байлгүй дээ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    Утаатай ч гэсэн УБ гоё
    2015 оны 03 сарын 26 | Хариулах