

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза-2015” наадам энэ жил 12 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн наадамд одоогийн байдлаар нийт хот, орон нутаг, олон улсаас 47 бүтээл ирүүлээд байгаа гэнэ. Наадам хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэж дөрөв ангилан шүүх бөгөөд Герман, Орос, Косово улсаас шүүгчид ирэх юм байна.