Хүүхдийн баяраар памперстай гараад ирвэл яана вэ

Н.Дөл

Ирэх сонгуулийн чимээ наашлах  тусам эрхэм гишүүд учраа олохгүй мунгинах аж. Тэд  янз бүрийн позтой зургаа авахуулж, фейсбүүкээр тараадаг болов.  Ийм моод энэ хаврын хавсаргатай уралдаад дэлгэрэх янзтай. Хэдхэн хоногийн өмнө  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн цагаан хун шиг цав цагаан кимонотой зураг элэг хөшөөчих шахсан.  Түүний өмнөхөн Бүх цэргийн баяраар УИХ-ын гишүүн Б. Ганбат  цэрэг хувцас өмсөж,цоо шинэхэн хром жийгээд жавхалзан гарч ирсэн. Бас л  татаагаад хаячихсан даа. Гэтэл өнөөдөр эрхэм гишүүн М.Зоригт ахмад үеийн пионер болоод цаанаа л нэг нигууртай зургаа тавьчихаж. Одооны залуучууд тэр цэнхэр эмжээртэй улаан зангиа, час улаан малгайны учрыг мэдэхгүй л дээ. Социализм үнэртсэн тэр позыг тэд ойлгохгүй. Цахим ертөнц дэх онлайн инээд улам цоглог улам хөгжилтэй болоод байх шиг. Дуулж,бүжиглээгүй төрийн түшээ ер нь цөөхөн үлдсэн  байх. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч маань ард түмэндээ ая дууны мэнд өргөж бут авсан шүү дээ.  Урлаг соёлын пиар хоцрогдож байгаа юм болов уу, энэ жилийн хувьд зургаар нэлээд занималдах янзтай. Хэн ямар байдалтай гараад ирэхийг одоохондоо таашгүй. Манайхны тэмдэглэдэг баяр ерөнхийдөө өндөрлөж байгаа. Хамгийн ойрхон  болох том баяр хүүхдийн баяр л болов уу. Тэр өдөр эрхэм дээдсүүд яах вэ гэдгээ төлөвлөж эхэлсэн байх. Магадгүй,памперс өмсөөд угж зуугаад гараад ирвэл яана вэ. Дараа нь улсын наадмаар бүгд нүцгэлээд зодог шуудагтай зүлэг ногоон дэвжээн дээр гараад ирвэл их гарын даа ч тэднийг зохицуулж хүчрэхгүй юм болох вий. Тэгээд  барилдана, зургаа даруулна гээд шуугиулбал ч ёстой  үндэсний шинжтэй ориг шоу болно доо. Ажаад байхад, гэрийг чинь цэвэрлээд өгье гээд шалны алчуур,тоос сорогч барьчихсан зургаа фейсбүүкт биш орцны чинь үүдэнд наачихсан байж болзошгүй.  Ер нь эрхэм гишүүд сонгууль айсуй цагт юу ч сэдэж мэднэ,ямар ч дүрд хувилж чадна. Харах л үлдлээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зорге (93.1.179.239)
    одоо энэ хэдэн элий дээр жавхлан арго сарандаваа ханхүү давааням нар орж ирнэ үнэхээр гоё харж л байгаарай, бид өөрсдөө сонгоно л доо хамгийн гоё нь
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
  • zochin (69.127.26.208)
    Turiin tushee baisan jiluuded ni ard tumnii amidrald naashtai uurchlult garaagui ch uuriinh ni amidral orvongooroo ergej goyo deer tavigdchihsan bolohoor dahin songogsoj buur saijrah gej ingetlee ylairdag yum baih daaHuurhii zailuuluud
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Zailaa (87.241.119.81)
    setguulch uneheer saihan bichsen bn daa
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • tya (112.72.13.83)
    hasanda nambatai baij vz tenegvvde ajlaa hii
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
    • Зочин
      хийх ажилгүй бол чи яахййн
      2015 оны 03 сарын 26
  • tya (112.72.13.83)
    ed nart hiih ajil asar myndahgvi l baimaar ym yls oron ni hetsv baihad umnuus ni ichij vheh ni
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • tya (112.72.13.83)
    yana a odo iim elii ymnuudiig gargachihdag
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    хөгийн юмаааааа
    2015 оны 03 сарын 26 | Хариулах