”Марка Поло” кино өнөөдөр Монголд албан ёсоор нээлтээ хийнэ

АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны нээлт өнөөдөр Хүннү кино театрт болох гэж байна. Нээлтэд уг кино зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулах гэнэ. “Netflix” компани "Марко Поло"-гийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн нийт 10 ангит кино хийх бөгөөд кино бүтээгчдын зүгээс 60 гаруй монголчуудыг  туслах болон олны хэсэгт тоглуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос сонгон шалгаруулахаар хэдхэн хоногийн өмнө Монголд ирээд байгаа билээ. Кино уран бүтээлчдийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч уулзсан юм. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.