Анжелина Жоли өндгөвчөө авахуулах мэс засалд оржээ

Алдарт жүжигчин  Анжелина Жоли хорт хавдраас сэргийлэхийн тулд өнгөрсөн амралтын өдөр өндгөвчөө авахуулах мэс засалд оржээ. Учир нь өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 50 хувьтай байсан бөгөөд Нью Йоркийн нэгэн эмнэлэгт 21 хоног хэвтснээр хагалгаанд орсон байна. Хэдэн жилийн өмнө жүжигчний ээж хөхний хорт хавдраар нас барсан бөгөөд удамших магадлал өндөр байсан учир хагалгаанд орохоор болсон гэнэ. Анжелина Жоли 2013 онд хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд мэс засалд орж байсан билээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.