Дуучин Тэйлор Свифт оюутан болно

Дуучин Тэйлор Свифт урлагаас хэсэг хугацаанд чөлөө авахаар төлөвлөжээ. Учир нь дуучин бүсгүй Их Британийн Оксфордын их сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа гэнэ. Тэрээр сэтгэл зүйч, улс төр, анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа ч хараахан мэргэжлээ сонгож амжаагүй аж. Харин алдартны дуучны аав охиноо улс төрийн чиглэлээр суралцах хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа талаар өөрийн блогоороо дамжуулан мэдэгдсэн билээ. Өнгөрсөн онд залуу жүжигчин Эмма Уатсон өөрийн боловсролдоо анхаарч улс төр судлал мэргэжлээр Оксфордын их сургуулийг мэргэжлээр төгсөж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.