А.Мөрөн европын багтай гэрээ байгуулжээ

Монгол Улсын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Мөрөн Тайландын лигт тоглосоноор Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болж байсан.  А.Мөрөн энэ удаа Монголын хөлбөмбөгийн түүхэнд дахин шинэ түүх бичиж Сербийн “Мачва” багтай нэг жилийн гэрээ байгуулжээ.Тэрээр энэ энэ долоо хоногоос эхлэн бэлтгэлдээ гарч тоглолтод оролцох юм байна. Дашрамд дурдахад А.Мөрөн 10 дугаарын өмсгөлтэй тоглох гэнэ. Тэрбээр Сербийн мэргэжлийн багуудад шалгуулахаар Белград хотноо гурван долоо хоногийн турш бэлтгэл хийсэн бөгөөд Сербийн I лигийн дөрвөн багтай хамтарсан бэлтгэл хийхийн хажуугаар хувийн дасгалжуулагчтайгаа өдөр бүр бэлтгэлээ базаасан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Монгол-Зүүн Тиморын хариу тоглолтод А.Мөрөн эх орондоо ирж тоглосон билээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.