Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлджээ

Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гуравдугаар сарын 24-25-ны хооронд гэмт хэрэг, зөрчлийн 1318 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 43 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 29, танхайрах гэмт хэрэг 11, залилан мэхлэх гэмт хэрэг 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 12, осол 16 гарч 14 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.143.77)
    Ямар дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн болохыг мэдээлээч. 5000, эсвэл 10000, 20 000-ыг уу? алийг нь иргэдэд мэдээлээч
    2015 оны 03 сарын 25 | Хариулах