

БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн 40 гаруй настай эмэгтэй энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн цогцосыг Эрээн хотын Дүнчин дүүргийн шавар байшингаас олдсон бөгөөд сэжигтэн залууг Хятад улс даяар эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл Эрээн хотын цагдаагийн хэлтсээс хэргийг шуурхай эрэн сурвалжилж сэжигтнийг Эрээн хотоос 1,000 гаруй км-ийн зайд орших Ухань хотоос баривчилжээ.Талийгаачийн шарилыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр хилээр нэвтрүүлсэн байна.