
“Ариунзаяа”, “Зүрхэнд”, “Энхрий”, “Аниргүй итгэл”, “Чиний тухай” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулж буй дуучин Анхбаяр “А Cool & All star” өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо ирэх сард хийхээр болжээ. Дуучин залуу энэ удаагийн тоглолтоо өөрийн төрсөн өдрөөр буюу ирэх дөрөвдүгээр сарын 14-нд 20 цагаас УБ паласын концертын их танхимд тоглох юм байна. Дуучин залуугийн тоглолтонд оролцохоо дуучин П.Баярцэнгэл, А.Хишигдалай, н.Зоригт, “Хар сарнай” хамтлаг зэрэг олон уран бүтээчлид "селфи"-тэй урилгаа олон нийтийн сүлжээнд түгээгээд байна.

