Хүүхдийн хордлого нь эхүүн муухай үнэртэй хэхрэх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Гүйлгэж, бөөлжсөн тохиолдолд хүүхэд маш хурдан шингэнээ алддаг. Энэ үед хамгийн түрүүнд хүүхдийн шингэнийг нөхөх хэрэгтэй. Үүнд:
Жамц давстай ширгээсэн ус
Зориулалтын саванд ус хийн бага болтол нь ширгээж буцалгана. Буцлах үед нь амтагдах төдий жамц давс хийх хэрэгтэй. Жамц давс байхгүй тохиолдолд энгийн иоджуулсан давс, Энэтхэгийн хүрэн давс зэргийг орлуулан хэрэглэж болно. Ингээд давстай ширгээсэн усаа халуун бүлээнээр нь бага багаар ойр ойрхон уулгах хэрэгтэй. Мөн энэтхэг хүрэн давсыг дангаар долоолгох ч сайн гэдэг. Үүнийг гандангийн дэлгүүрүүдэд зардаг гэж сонссон шүү.
Хоросол буюу давс чихрийн уусмал
Эмийн санд найруулахад бэлэн болгож савласан хоросолууд зардаг. Үүнийг зааврын дагуу усанд найруулж халуун бүлээнээр нь уулгана. Эсвэл өөрсдөө хоросолоо бэлдээд уулгаж болно. Ингэхдээ 1 литр усанд 8 ц/х элсэн чихэр, 1 ц/х давс хийн сайтар хутгана.
Эдгээр шингэнүүд нь хүүхдийн шингэнийг нөхөхөөс гадна ходоод гэдсэнд байгаа муу зүйлсийг гадагшлуулахад туслана.
Хярам
Хүүхдийн хордлого арай гайгүй болсон үед сүү, давсаа бага хийн шингэн хярам уулгах сайн. Гэдэс дотрыг нь цэвэрлэж өгдөг. Тэгээд ч цаашид хүүхдэд байнга хярам өгснөөр биед нь ч ашиг тустай, амны цангааг нь ч маш сайн тайлдаг.
Спрайт /Sprite/
Газтай ундааг зөв үед хааяа нэг уухад гэмгүй. Жишээ нь хордлогын тохиолдолд. Дээшээ ч гарахгүй, доошоо ч гарахгүй түгжрэх маягтай болсон үед халааж уувал сайн. Гүйлгэж хордлогоо тайлна. Гэхдээ энэ аргыг том болсон хүүхэд болон том хүнд хэрэглэвэл зүгээр.Хүүхэд хордлого авсан үед аав ээжүүд хүүхдийнхээ хоолыг шууд хорьдог нь буруу юм. Шингэн уулгахынхаа хажуугаар дараах хоолнуудыг өгөх хэрэгтэй.
Цагаан будааны шүүс
Бага зэрэг будааг усанд хийн өтгөн нялцгай болтол нь буцалгана. Гол нь өтгөн шүү. Дээрээс нь хүүхдийнхээ амтлах мэдрэхүйнд тохируулж давс эсвэл элсэн чихрээр амталж өгнө. Хүүхэд идэхдээ дургүй байвал заавал будааг нь идүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Шүүсийг нь уулгахад болно. Анхаарах зүйл нь үүнийг хүүхдэд 2-оос дээш хоног өгвөл тэжээлийн дутагдалд орох аюултай байдаг.
Бантан
Мах, сонгино, гурил, давс. Хордлогоны эхэн үед гурилаа бантагнахгүйгээр шингэн бантан өгнө. Хийхдээ махаа угаах, эсвэл эхний буцалсан шөлийг нь асгаад дахиад махаа буцалган гурил, сонгино, давсаа хийн болгоод өгнө. Ингээд хордлого гайгүй болох тусам гурилаа бантагнаж өтгөрүүлэн өгнө.
Хуурсан мах
Хүүхдийн гэдэсний гүйлгэлт намдахгүй байгаа үед өгнө. Дан хар мах жижиг хэрчиж, ямар ч тос ус хийлгүйгээр махны өөрийнх нь шөлөнд хуурч болгоно. Бага зэрэг давс хийнэ. Болж өгвөл хүзүүний мах хуурч өгвөл бүр сайн.
Түлсэн будаа
Энэ аргыг хүүхдийн гүйлгэлт бүр намдахгүй байгаа үед хэрэглэнэ. 9 ширхэг будааг саванд хийн плиткан дээр тавиад түлэгдэж нүүрс болтол нь байлгана. Дараа нь нүдэж нунтаглаад идүүлнэ.
Хүүхэд том хүнийг бодвол хурдан хордлогонд ордог учир гэрийн нөхцөлд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Бүр хордлого нь тайлагдахгүй байгаа үед харьяа дүүргийн эмнэлэгтээ эсвэл хувийн эмнэлэгт хандан хүүхдийн хордлого тайлах дусал хийлгүүлээрэй. Өрхийн эмнэлгүүдээр хүүхдийн хордлого тайлах дусал хийхийг хориглосон байна лээ.Ээжүүддээ захиж хэлэхэд хүүхдүүддээ гуанз, буфет, бейкири зэргээс бэлэн бүтээгдэхүүн авч өгөхөөс аль болох татгалзаарай. Зайлшгүй үед хугацаа, сав баглааг нь заавал шалгаж аваарай.
