Бөхийн өргөөнд 1024 бөх барилдана

Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд зааланд анх удаа хамгийн олон буюу 1024 бөх барилдуулан бас нэгэн шинэ амжилт тогтоох гэж байна. Уг барилдаанаас гадна улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан, цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан, нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал зэрэг ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар МҮБХ төлөвлөж байгаа гэнэ. 
Дээрх үйл ажиллагаанууд нь ирэх сард болох юм байна. 
IV.10-нд "Эрдэм шинжилгээний бага хурал"
IV.10-нд 9:00 цагаас "Цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан"
IV.15 15.00 цагаас "Нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан"
IV.12 "Улс аймгийн алдар цолтой ахмад 64 бөхин барилдаан"
IV.12-нд Өсвөрийн /15-17 насны/ 128 бөхийн барилдаан
IV.11-19-нд "Бөхийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн"
IV.17-нд "Тэнхээт эрсийн Тэнгэрлэг аялгуу" бөхчүүдийн урлагийн тоглолт
IV.18-19-нд Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан гэх мэт үйл ажиллагаанууд болох юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.