“ЭВРИКА-2015”-д оролцох нь нэр төрийн хэрэг

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “ЭВРИКА” гэх содон нэртэй их, дээд сургуулиудын багш, оюутны онол практик, эрдэм шинжилгээний бага хурал 22 дахь жилдээ болох гэж байна. Энэ жилээс бага хурал биш их хурал боллоо гэж зохион байгуулагчид онцолж байна. Өөрөөр хэлбэл,  орон нутгийн багш, оюутнууд “Эврика”-д оролцох боломжтой болжээ.  Энэ жилийн их хурал УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор  зохион байгуулагдана.Их хуралд оролцохыг хүссэн хүмүүс бичиг баримтаа бүрдүүлж, гуравдугаар сарын 27-ны 17 цагаас өмнө бүртгүүлээрэй. Бүртгүүлэхдээ судалгааны ажлаа хураангуй хэлбэрээр хэвлэж эсвэл файлаар авчрах хэрэгтэй.  Хурал зохион байгуулагчид руу event@myf.mn хаягаар илгээж болно. Бүртгүүлэхдээ  судлаачийн товч анкет / CV /-ийг  сургуулийн тодорхойлолт эсвэл хамааралтай байгууллагын тодорхойлолтын хамт авчрах шаардлагатай. Салбар хуралдаан гуравдугаар сарын 30-наас эхэлнэ.  “Эврика-2015” нэгдсэн хуралдаан дөрөвдүгээр сарын 11-ний бямба гаригт Төрийн ордонд болно. Эрдэм шинжилгээний их хуралд оролцох нь нэр төрийн хэрэг билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • dr morris leo (41.203.67.166)
    Сайн байна уу, Өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, бизнесийн зээл хайж байна, Нүүр хуудас зээл, машины зээл, оюутны зээл, хувийн зээл, аз турших капиталын,,, гэх мэт ..! Би компаниудад зээл нь хувийн хэвшлийн зээлдүүлэгчид олгож байна, бага хувь хэмжээ 2 -ийн боломжийн хүүтэй хүн. и-мэйл mlloancompany201gmail.com ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ Таны нэр Утасны дугаар Таны хот. Таны улс Зээлийн хэмжээ Шаардлагатай Зээлийн хугацаа Сарын орлого Хүйс Та .... өмнө нь зээл хүссэн?
    2015 оны 04 сарын 30 | Хариулах